A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

Сургалт зохион байгууллаа

Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон 2020.01.01-ний өдрөөс дагаж мөрдөх өөрчлөлтүүдийн талаар Байгууллагын албан хаагчдад аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс сургалт зохион байгууллаа. Сургалт зохион байгуулсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олонд баярлалаа.

Дэлгэрэнгүй »

Өгийнуур суманд цас 5-15 см зузаантай байна

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрч байгаа сум, багт ажиллаж, малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх шийдвэр гарсан. Аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Д.Цэрэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Өгийнуур, Өлзийт, Хайрхан сумдад ажиллаж байна. Амралтын өдрүүдэд Өгийнуур суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн …

Дэлгэрэнгүй »

Малчин өрхийн тоо нэмэгджээ

Архангай аймагт 2019 оны эцсийн байдлаар малаа жилийн дөрвөн улиралд маллаж, мал аж ахуйгаасаа өрхийн орлогын дийлэнхи хэсгийг олж амьдардаг 15236 малчин өрх байгаа нь өмнөх оныхоос 76 өрхөөр нэмэгджээ. Аймгийн дүнгээр нийт малчин өрхийн 3053 өрх 10-100 хүртэл малтай, 11095 өрх 101-999 хүртэл малтай, 1088 өрх 1000-аас дээш малтай …

Дэлгэрэнгүй »

Өвөлжилтийн талаарх цаг үеийн мэдээлэл

Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 14.3 малчин мал бүхий өрхөд 6.0 сая орчим толгой малыг өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг  88.6 хувьтай хангасан. Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган Жаргалант Цэцэрлэг сумдын зарим нутгаар 5-18 см цасан бүрхүүлтэй, өнгөрсөн зун зуншлага тааруу байсан  Хайрхан, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, сумдын нийт нутгийн 45-70 хувь …

Дэлгэрэнгүй »

мал сүргийн тоо 12.3 хувиар өссөн байна

Архангай аймаг мал тооллогын дүнгээр 6.166.226 толгой мал тоолуулж, улсад нэгдүгээр байрт орж байна. Энэ тоо нь өмнөх оныхоос 684192 толгойгоор мал өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, адуу 47279-өөр, үхэр 88778-аар, хонь 339161-ээр, ямаа 208867-гоор, тэмээ 107-гоор тус тус өссөн байна. Архангай аймгийн Эрдэнэмандал сум улсад малынхаа тоогоор тэргүүлж байгаа бол …

Дэлгэрэнгүй »

Энэ жил 20.0 мянга орчим тонн ургац хураан авч Атрын 60 жилийн ойгоо угтлаа

Атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэстэй газар тариалангийн үйлдвэрлэл үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал 11-р сарын 25, 26-ний өдрүүдэд боллоо. Энд үе үеийн тариаланчид, агрономичид гээд олон хүн ирж, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзан баярлаж байв. Энэхүү баярын хуралд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, ХХААГ-ын дарга …

Дэлгэрэнгүй »

Атар 60 жил гурван үеийн уулзалт нэвтрүүлэг боллоо

Атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэстэй газар тариалангийн үйлдвэрлэл үүсч хөгжсөний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран тариаланчдын “Гурван үеийн уулзалт” нэвтрүүлгийг ХДТ-т зохион байгууллаа. Тариаланчид Та бүхний ажил үйлс арвай буудай шигээ арвижин дэлгэрч байх болтугай. Атрын 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Дэлгэрэнгүй »

“ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ” НЭВТРҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

Архангай аймагт Атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэстэй газар тариалангийн үйлдвэрлэл үүсч хөгжсөний 60 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд газар тариалангийн салбарын 60 жилийн түүхэн замналыг хойч үедээ таниулах. Салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг хэлэлцэж ахмад тариаланчдын сургамж, сургаалыг сонсох зорилгоор “ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ” нэвтрүүлгийг хийж байна. …

Дэлгэрэнгүй »

Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэстэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 18-22-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү арга хэмжээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж болон холбогдох мэргэжилтнүүд, тариаланчид, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа иргэн, аж …

Дэлгэрэнгүй »

Сургалт зохион байгуулж байна

Сумын хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд “Малын үржүүлэг технологийн ажил үйлчилгээг орон нутагт эрчимжүүлэх, малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлж тодорхойлох ажлын тайланг хэлэлцэх, мэргэжил арга зүйгээр хангах, бүртгэлийн программ”-ын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын үеэр малын генетик нөөцийн …

Дэлгэрэнгүй »

Зуны хүлэмжээс нийт 2.2 тн нарийн ногоо хураан авчээ

“Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны хүлэмжийн цогцолборыг байгуулахаар төлөвлөн, эхний ээлжинд 1440 м2 талбай бүхий 6 ширхэг зуны хүлэмжийг байгуулсан. Зуны хүлэмжийг ажиллуулах 16 иргэнд 5.6 сая төгрөгийн өртөг бүхий 2600 ширхэг, найман төрлийн нарийн ногооны үрсэлгээг хүлээлгэж өгч, тариуллаа. Энэ зун өргөст хэмх, үрлэн помидор, …

Дэлгэрэнгүй »

“Намрын ногоон өдрүүд” 2019 үзэсгэлэн худалдаанд оролцлоо

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” 2019 нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан доор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн …

Дэлгэрэнгүй »

Архангай Цөм сүргийн үржлийн төв хоёр төрлөөр тэргүүн байр эзэллээ

2019 оны 09-р сарын 11-13-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод ХХААХҮЯамнаас зохион байгуулсан Гойд ашиг шимт мал шалгаруулалтад Архангай Цөм сүргийн үржлийн төв Сарлагийн төрөлд Бух 4 настай, амьдын жин 499 кг, Бор тарлан үнээ 6 настай, амьдын жин 384 кг татан тус бүр тэргүүн байр эзэллээ.

Дэлгэрэнгүй »