A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл > Бидний түүх

Бидний түүх

Түүхэн тойм:

1923 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн тамгын газрын Мал эмнэлгийн  газар анх байгуулагдаж, энэхүү салбарын үндэс тавигджээ. Тус газар нь  мал сүргийг эмчлэх, хадлан тэжээл бэлтгүүлэх үүрэгтэйгээр 1931 он хүртэл ажиллаж байжээ.

1931-1941 онд Архангай аймгийн яамны МАА-н хэлтэс

1941-1960 онд Аймгийн Хөдөлмөрчин Депутатын Гүйцэтгэх захиргааны МАА, газар тариалангийн хэлтэс болж, мал аж ахуй, мал эмнэлгийн салбар хамрагдан ажиллаж байсан бөгөөд 1959 онд орон даяар ХАА-н нэгдэл байгуулагдсан.

1960 онд Аймгийн Ардын Депутатын гүйцэтгэх захиргаанд  Хөдөө аж ахуйн удирдах газар, нэгдлийн зөвлөл байгуулагдсан бөгөөд мал аж ахуй, газар тариалан болон нэгдэлчид, ХАА-н ажилчдын эрх ашиг, нийгмийн асуудлыг хариуцан шийдвэрлэдэг байлаа.

1977 оноос усны аж ахуй болон газар зохион байгуулалтын асуудлыг давхар хариуцан ажиллаж байв.

1986-1991 онд Аймгийн ХАА, хүнсний үйлдвэрийн удирдах газар болж

  • Газар тариалан
  • Мал аж ахуй
  • Усны аж ахуй
  • Төлөвлөгөө, эдийн засаг
  • Хүнсний үйлдвэрлэл зэрэг хэлтсүүдтэй томоохон газар болон өргөжсөн.

1991-1996 онд Аймгийн Засаг даргын тамгын газрын ХАА-н хэлтэс

1996-2000 онд мал эмнэлэг, мал үржлийн асуудлыг давхар хариуцсан Хөдөө аж ахуйн удирдах газар

2001- 2005 онд мал эмнэлэг, мал үржлийн алба тус тусдаа үйл ажиллагаа явуулах болж Аймгийн ЗДТГ-т Худалдаа, дэд бүтэц, байгаль орчин, ХАА-н хэлтэс болсон.

2005 оны 02 сарын 18-ний өдрөөс хойш өнөөг хүртэл  аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар болж, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн, хүнсний үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээ, худалдаа, нийтийн хоолны асуудлыг хариуцан ажиллаж байна.