Танилцуулга

Untitled-1Эрхэм зорилго:

Уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуйг нийгмийн хөгжлийн чиг хандалга , зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж , мэргэжлийн албадын чадавхийг бэхжүүлэх, малын чанарыг сайжруулах , удмын санг хамгаалах , мал үржлийн ажилд дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх , малчдын ашиг орлогыг нэмэгдүүлхэд оршино.

Түүхэн замнал

Архангай аймгийн Мал аж ахуйн хэлтэс /1930-1949/ • Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Мал аж ахуйн хэлтэс /1950-1955/ • Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйн хэлтэс /1956-1986/ • Аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газрын дарга С.Пүрэвдорж/1986-1990/ • Аймгийн ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Т.Цэдэндамба /1995-1997/ • Аймгийн ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Ө.Энхтуяа /1997-1998/ • Аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Баасанжав /1999-2001/ • Аймгийн ЗДТГ-ын Үйлдвэр худалдаа, хөдөө аж ахуйн, байгаль орчны хэлтсийн дарга бөгөөд Хөдөө аж ахуйн газрын дарга С.Пүрэвдорж /2001-2004/ • Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ц.Мөнхнасан / 2005-2010/ • Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын дарга П.Гомбодорж / 2010-2012/ • Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Баасанжав /2012…./

Манай байгууллага

  • Захиргаа удирдлагын хэлтэс
  • Газар тариалан, үйлдвэрлэлийн хэлтэс
  • Мал аж ахуйн хэлтэс
  • Мал эмнэлгийн хэлтэс гэсэн 4 хэлтэстэй нийт 40 ажилтан албан хаагчидтайгаар аймгийн хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэн ажиллаж байна.

Захиргаа удирдлагын хэлтэс

Аймгийн Хөдөө аж ахуйн салбарт 2014 оны байдлаар мэргэжилтэн-157,   Малчин- 26151, тариаланч -2450 нийт 28,758 хүн ажиллаж, хөдөлмөрийн насны хүн амын 47,6 %-ийг эзэлж байгаа бөгөөд жилийн дунджаар аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаа тэргүүлэх салбар юм.

• Газар тариалан, үйлдвэрлэлийн хэлтэс

  • 2013 онд 2097 га талбайд үр тариа тариалж 1967 тн ургац, 718 га талбайд малын тэжээл тариалж 1700 тн ургац, 487 га талбайд төмс тариалж 3584 тн ургац, 161 га талбайд хүнсний ногоо тариалж 1365 тн ургац тус тус хураан авсан. Нийт 3800 га талбайд уринш хийгдсэн.
  • 2014 онд аймгийн хэмжээнд 4000 га талбайд үр тариа, 497 га талбайд төмс, 170,6 га талбайд хүнсний ногоо, 938 га талбайд тэжээл тариалагдана. Мөн 5500 га талбайд уринш хийгдэнэ.

• Мал аж ахуйн хэлтэс • Мал эмнэлгийн хэлтэс гэсэн 4 хэлтэстэй нийт 40 ажилтан албан хаагчидтайгаар аймгийн хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэн ажиллаж байна. • Аймгийн Хөдөө аж ахуйн салбарт 2014 оны байдлаар мэргэжилтэн-157, Малчин- 26151, тариаланч -2450 нийт 28,758 хүн ажиллаж, хөдөлмөрийн насны хүн амын 47,6 %-ийг эзэлж байгаа бөгөөд жилийн дунджаар аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаа тэргүүлэх салбар юм.          Untitled-2    Untitled-3

                                              Мал эмнэлгийн хэлтэс нь

Мэргэжилийн хувьд нарийн мэргэшсэн мэдлэг, ур чадвартай ажилтнууд бүхий малын халдварт паразит өвчний гаралтыг бууруулах нөхцлийг бүрдүүлсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, хүчин зүйлсийг багасгах, хүн амын физологийн хэрэгцээг хангахуйц амин дэм бичил махбодиор хангах зорилтыг хэрэгжүүлэх мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах малаас хүнд дамжин халдварладаг элдэв өвчнөөс эрүүлжүүлэхэд манай хэлтсийн эрхэм зорилго оршино.

Сэтгэгдэл үлдээх


× 3 = 21