A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл > Төсөл хөтөлбөр

Төсөл хөтөлбөр

Үндэсний хөтөлбөрүүд

Салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр

Үндэсний хөтөлбөрүүд

Салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр

1. Монгол мал үндэсний хөтөлбөр

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2 үе шаттайгаар (I үе шат 2010–2015 он, II үе шат 2016 – 2021 он) хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэх.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энд дарж үзнэ үү.

2. “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2018 оны 12 дугаар тогтоолоор “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан нөхцөлийг хязгаарлан эрүүлжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, халдварт өвчингүй тайван байдлаа дотооддоо болон гадаад оронд баталгаажуулан хадгалж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх.

3. “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолоор “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг 2018-2022 онд хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү
Хөтөлбөрийн зорилго нь өрхийн тариалан эрхлэгч болон хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ жилийн турш тогтвортой хангах.

4. “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолоор “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг 2018-2022 онд хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Жимс, жимсгэнийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн чацарганын тариалалтыг 10 мянган га, бусад төрлийн жимс, жимсгэнийн тариалалтыг 2 мянган га талбайд хүргэж, хүн амыг экологийн цэвэр, амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангах, импортыг бууруулах, өрсөлдөх чадварыг сайжруулан экспортын орлогыг нэмэгдүүлэх.

5. “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг 2 үе шаттайгаар (I үе шат 2018–2019 он, II үе шат 2020 – 2021 он) хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх

6. “Ноолуур” хөтөлбөр

Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор “Ноолуур” үндэсний хөтөлбөрийг 2 үе шаттайгаар (I үе шат 2018–2019 он, II үе шат 2020 – 2021 он) хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэж, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, ноолууран бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх

7. “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх хууль, эрх зүйн болон бизнесийн таатай орчныг бүрдүүлж, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөтэй зориулалтын бус сав, баглаа боодлын хэрэглээг бууруулах.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энд дарж үзнэ үү.

8. “Ус” үндэсний хөтөлбөр

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 24 дүгээр тогтоолоор “Ус” үндэсний хөтөлбөрийг 2 үе шаттайгаар (I үе шат 2010-2015 он, II үе шат 2016-2021 он) хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглан улс орны хөгжлийн түлхүүр болгох, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

 

МУ-ын XХААХҮ-ийн САЛБАРТ ДОНОР ОРНУУД БОЛОН
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД

 Төслийн нэр, зорилго Донор байгууллага  Хаяг
1 “Монгол ногоо” төсөл. Хэрэгжих хугацаа: 2016-2019 он. Нийт төсөв: 5.0 сая ам.дол. Төслийн зорилго: Хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүйсийн тэгш байдлыг хангах замаар ногоочдын (ялангуяа хөдөө, орон нутгийн жижиг тариаланчид болон хот/хот орчмын эмзэг бүлгийн айлууд) амьжиргааг сайжруулах Швейцарийн хөгжлийн агентлаг UBH төвийн 15 давхар, 1513 тоот, Утас:70008799, Email: contact@mfard.mn
2 Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, (II үе шат)Хэрэгжих хугацаа: 2016-2018 он. Нийт төсөв: 1,0 сая Евро. Төслийн зорилго: ХБНГУ,  Монгол улсын  хөдөө аж ахуйн  салбарын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн хүрээнд эрчимжүүлэх. Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам Засгийн газрын IXa байр, 501 тоот, Утас: 99907200; 88098025, E-mail: project.mn@iakleipzig.de
3 “Ногоон алт- Малын эрүүл мэнд” төсөл.
Хэрэгжих хугацаа: 2017-2020 он.
Нийт төсөв: 9.73 сая швейцарь франк.
Төслийн зорилго: Бэлчээрийн тогтвортой менежмент, сайн маркетинг, бодлого, эрхзүйн таатай орчноор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах
Швейцарийн хөгжлийн агентлаг Скай Плаза Бизнес төв
Элчингийн гудамж, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг
ш.х 37, Улаанбаатар 14210
Утас:         +976 11 326401, 976 11 326491
Факс:         +976 11 326517
E-Mail:    ulaanbaatar@greengold.mn
4 “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил, Нэмэлт санхүүжилт” төсөл
Хэрэгжих хугацаа: 2017-2021 он.
Нийт төсөв: 9.06 сая ам долларын зээл.
Төслийн зорилго: “Хоршоог хөгжүүлэх”, “Монгол мал” хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй уялдуулан хөрөнгө оруулалт хийх, төслийн аймаг, сумын төвийн ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулахөд оршино.
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан The DownTown, 604 тоот,
Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Улаанбаатар хот.
Утас: 77115010, 77115040
5 “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төсөл.
Хэрэгжих хугацаа: 2018-2022 он.
Нийт төсөв: 3. сая ам.доллар.
Төслийн зорилго: Хүнсний ногооны  үр үйлдвэрлэлийг бэхжүүлэх, 5 хүртэл га талбайтай иргэн, хуулийн этгээдийг дэмжиж тариалангийн ажлыг механикжуулах, дуслын усалгааны технологи нэвтрүүлэх, механикжсан зоорь, өвөл, зуны хүлэмжийн тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар импорт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны хэрэгцээг хангах
 Азийн хөгжлийн банк  Төсөл хэрэгжүүлэх нэгжийг Азийн хөгжлийн банк, ХХААХҮЯ хамтран байгуулна./6 сараас хэрэгжиж эхэлнэ.
6 “Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх” төсөл.
Хэрэгжих хугацаа: 2016-2019 он.
Нийт төсөв: 4,5 сая евро.
Үндсэн зорилго:  Уул уурхайн бус салбарт чанартай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, Монгол Улсын нөөц боломж, давуу талд тулгуурлан хувийн хэвшлийн салбарт ажлын байр бий болгох нөхцлийг бүрдүүлэхэд хув нэмэр оруулах
Төслийн зорилт: Мал аж ахуй болон хүнсний ногооны салбарын нэмүү өртгийн сүлжээнд хувийн хэвшлийн салбарын ажлын байр бий болгох нөхцлийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх
Европын холбоо Засгийн газрын IXa байр, 103 тоот
Энхтайваны өргөн чөлөө 16а, Улаанбаатар 13381
Утас: 70150078
Email:secim-registry@fao.org
7 “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төсөл
Хэрэгжих хугацаа: 2016-2020 он.
Нийт төсөв: 50 сая ам долларын зээл
Төслийн зорилго: Агробизнесийн чиглэлийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж (ААН)-үүдэд хөрөнгө оруулах замаар хөдөө аж ахуй (ХАА), хөдөөгийн хөгжлийг дэмжин ажлын байрыг бий болгох, Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулахад оршино.
Төслийн үйл ажиллагааны үр дүнд ашиглалтгүй байгаа мал аж ахуй болон ХАА-н бусад баялаг, нөөцийн нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж дор дурдсан 4 үр дүнг бий болгоно:
1) ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан ААН, хоршоодод нэмүү өртгийн сүлжээ (НӨС)-г хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийгдэнэ;
2) Түүхий эд үйлдвэрлэгч, анхан шатны тордолт, хамгаалалт хийдэг малчид, фермерүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэнэ;
3)  ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан ААН-үүдийн маркетинг, чадвар, чадавхи дээшилнэ;
4)  Монголын бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэлт.
Азийн хөгжлийн банк Сити Тауэр, 9 давхар, 903А тоот, Сүхбаатар дүүрэг Бага тойруу 14200,
Утас: +976 (11)322652
E-Mail: info@ardp.mn