A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл > Хүний нөөц

Хүний нөөц

Хүний нөөцийн мэдээлэл

Захиргаа аж ахуйн албаны асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг:

Газрын даргын шууд удирдлага дор байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах үндсэн үүрэгтэй захиргаа аж ахуйн ажилтнууд, байгууллагын хариуцах асуудлын хүрээний үйл ажиллагаанд хяналт шилжилгээ, үнэлгээ хийх мэргэжилтэн тус тус ажиллана. Тэдгээр нь дэд салбаруудын хөгжлийн түвшинд, бүтээмж, үр дүнд дүн шилжилгээ хийх, төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэх бүтээгдэхүүний төлөвлөгөөний төслийг боловсруулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангах, салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн бодлогод нийцүүлэн байгууллагын төсвийн төлөвлөлтийг хийх, батлагдсан төсвийн тусгагдсан арга хэмжээний зарцуулалт, хуваарилалтыг хийх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, гүйцэтгэл, тайлан мэдээг гаргах, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, байгууллагын гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөтгөх, төрийн албаны шаардлагатай мэдээлэл, дэмжлэгээр хангах, албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлт гаргах, тайлагнах, албан хаагчдын ажиллах нөхцлийг бүрдүүлэх зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, удирдлагын цаг үеийн мэдээ, мэдээлэл, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хүлээнэ.

Хүний нөөцийн ил тод байдал

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021.03.10 А-63 дугаар тушаалаар газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Захиргаа аж ахуйн алба-12, Мал үржлийн алба-6, Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний алба-4 нийт 22 үндсэн орон тоотой ажиллаж байна. 2021 оны 12 дугаар 08-ны өдрийн байдлаар нийт 20-н ажилтан, албан хаагч ажиллаж үндсэн орон тооны 95%-ийг эзэлж байна. Ажилчдыг хүйсийн байдлаар авч үзвэл: эрэгтэй 7 буюу 43,5%, эмэгтэй 11 буюу 56,5%-ийг бүрдүүлж байна. Боловсролын байдлаар ангилбал: нийт ажилчдын 81,3% нь дээд, 18,7% нь бүрэн дунд боловсролтой. Бакалаврын-13, магистрын-3, бүрэн дунд боловсролтой-4 байна.