A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Монголын ноос ноолуурын холбоо”-ны гишүүдтэй уулзлаа

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Монголын ноос ноолуурын холбоо”-ны гишүүдтэй уулзлаа

Image may contain: 9 people, people sitting, table and indoorНоолуур бол Монгол улсын стратегийн бараа бүтээгдэхүүн байх ёстой. ЗГ-аас тусгайлсан бодлого явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Одоо жилдээ гаргаж байгаа 9500 орчим тонн ноолуураа дотооддоо эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргах хэрэгтэй. Үүний тулд бүрдүүлэх эрх зүйн орчин, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ зэргийг бодлого болгон боловсруулж, мэргэжлийн холбоотой хамтран цааснаа буулгах хэрэгтэй. Өнөөдөр шийдвэрлэж болох ажлаас эхлээд дунд хугацааны бодлого боловсруулж, ноос, ноолуурын салбарын бодлогыг тусгайлан гаргах шаардлагатай байна.
Малчин, үйлдвэрлэгч хоёрын харилцаа хамтын ажиллагаанд шинэчлэх зүйл их байна. Салбарын яамны бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа дуудлага худалдаа зэрэг хөшүүргийн үр дүнд малчны хотоос нийлүүлэгдэх ноолуур кг нь 140.0 төгрөгт хүрч байна. Энэ нь малчны амьдралд сайн, харин үйлдвэрлэгчдэд хүнд тусч байна. Гэхдээ амьдралаа зориулж малынхаа араас явж байгаа малчдын хөдөлмөрийг ингэж үнэлэхээс аргагүй. Малчнаас нийлүүлж байгаа ноолуурт чанарын ялгаа, зэрэглэл тогтоож, үнэлгээг уялдуулж өгөх тал дээр аль аль нь санал нэгдэж байна. Хамгийн чанартай нь урамшууллаа ч авдаг, өндөр үнээр ч борлуулагддаг байх ёстой. Цаашлаад ноолуурыг стартегийн бараа гэж үзвэл төрийн оновчтой зохицуулалтууд энэ талбарт хэрэгжүүлэгчээр оролцох зайлшгүй шаардлагатай байна. Сум бүрт биш юмаа гэхэд аймагт салбарын бодлогыг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч нарын үүрэгт тусгах ажлууд их бий. Мэргэжлийн холбоотой хамтран өнөө цагийн ноолуурын салбарын бодлогыг шинэчлэн гаргах хэрэгтэй байна.

Image may contain: 9 people, people smiling, people sitting and indoor

Image may contain: 3 people, people sitting

Image may contain: 3 people, people sitting and indoor

Санал болгох

Үржлийн малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулав

Аймгийн ХХААГ, Цөм сүргийн үржлийн төвтэй хамтран Хангай сумын 1000 толгой сарлаг, Өндөр-Улаан сумын 1500 …