A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > “Ажлын байрыг дэмжих зээл”

“Ажлын байрыг дэмжих зээл”

Зээлийн нөхцөл:
Жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, ААН-дэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийн зээлийг олгох боломжтой.
Барьцаа хөрөнгийн дутагдалтай зээл хүсэгчид зээлийн дүнгийн 60%-д Зээлийн Батлан Даалтын Сангаас/ЗБДС/ баталгаа гаргуулах боломжтой.
Үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой.
Зээлийн зориулалт:
Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх.
Дахин санхүүжүүлэх зээлд ЗБДС-аас батлан даалт гаргахгүй.
Тавигдах шаардлага:
Сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх (тухайн бизнесийн чиглэлээрээ өмнө нь холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан эсэхийг нягтлах шаардлага юм, тасралтгүй ажилласан байх гэсэн шаардлага биш);
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан.
Зээлийн батлан даалттай сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой байх юм.

Санал болгох

МАЛЧДАД ХҮРГЭХ ХҮНСНИЙ ТУСЛАМЖИЙН БАРААГ ХҮЛЭЭН АВЛАА 2021.03.24

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжлдийг …