A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > 02 САРЫН БАЙДЛААР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТЭЙ БАЙНА.

02 САРЫН БАЙДЛААР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТЭЙ БАЙНА.

Архангай аймгийн Стастистикийн хэлтсээс сар бүр гаргадаг аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулгаас харахад 2021 оны 2 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сарынхаас 0.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар, 2020 оны 12 сарынхаас 2.3 хувиар тус тус өссөн байна.
Өнгөрсөн 1 дүгээр сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 21 нь буюу 8.8 хувийнх нь өсч, 1.7 хувийнх нь үнэ буурч, 89.5 хувийнх нь үнэ тогтвортой байлаа.
Тухайлбал өмнөх сарынхаас алим, өндөг, давс, сонгино, лууван, шар тос, ямаа болон үхрийн мах, байцай зэрэг барааны үнэ 0.3 – 26.7 хувиар нэмэгдсэн байна.
Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 10.1 хувийнх нь буюу 24 нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 37.4 хувийнх нь буюу 89 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 52.5 хувийнх нь үнэ тогтвортой байна.
Өнгөрсөн оны мөн үеийнхээс манжин, сармис, бүх төрлийн бинзен, шатахуун, тахиа, үхринй мах, гэрийн гадуур бүрээс зэрэг барааны үнэ 0.2 – 54.9 хувиар буурч даралтны эм, шар будаа, шүдэнз, шар тос, хорхой ааруул, гурил, элсэн чихэр, цемент, тосон будаг, эдийн саван зэрэг барааны үнэ 0.1 – 3.4 дахин нэмэгдсэн байна.

Санал болгох

МАЛЧДАД ХҮРГЭХ ХҮНСНИЙ ТУСЛАМЖИЙН БАРААГ ХҮЛЭЭН АВЛАА 2021.03.24

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжлдийг …