A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > Хавар хариуцлага шалгадаг улирал

Хавар хариуцлага шалгадаг улирал

Хаврын цагт мал маллагааны анхаарах зүйлс :

Бэлчээр сонголт, хариулга, маллагаа:
– Салхи, шуурганаас нөмөрлөгдсөн, уулын бэл, ухаа толгод, жалга судах бүхий дэрс, түнгэтэй хоолой, нам дор газар сонгох
– Ус хужиртай ойрхон, бог малд тохиромжтой нарийн өвс, агь элбэг, яргуй эрт ургадаг байх
– Цас хайлах үед цасан доороос гарч байгаа нарийн ургаа өвсийг дагуулан хариулах
– Мал ногоолох үеэр нар битүү бэлчээрлүүлж, үдэд 30 минут амраах
– Хүчтэй салхитайд уулын энгэр, хад цохионы нөмөр, жалга судаг бүхий нутагт бэлчээрлүүлэх
– Хээл нь хүндэрсэн болон турж, ядрах шинжтэй эх малыг нэмэгдэл тэжээлд оруулах
– Хээлтэй малыг газрын өөд туухгүй байх
– Хашаанд хотлох, гаргахдаа шахцалдуулахгүй байх
– Нөөц бэлчээрийг бий болгож ашиглах
– Хаваржаанд буусан даруйдаа холын бэлчээрийг ашиглах

Хашаа хороо
– Эх малыг саравчтай хашаагаар хангах
– Төл өсвөр малд зориулсан дулаан пүнз барих
– Хэрвээ задгай хороо хашаанд мал төллүүлэх бол шавардаж дулаалсан, 160 см-аас доошгүй өндөр ханатай байх
– Хээлтэй эх малыг давчуу хашаанд хашихгүй байх
– 4 дүгээр сарын эхнээс хотны шар бууцыг малтаж гарган хатааж, дараа жилийн хэвтэрт нөөцлөх
– Хаваржааны хөрзөнг 5,6 дугаар сард ховхолж, ариутгал хийх

Ус хужир
– Хээлтэй малыг усаар гачигдуулснаас жилбэгүй төллөдгийг анхаарах
– Хонь, ямааг хаврын улиралд өдөр бүр усалж байх
– Долоо хоногт 1-ээс дээж удаа хужирлах
– Төлийг тусгай жороор бэлтгэсэн эрдэс тэжээлээр тэжээх
– Байгалийн хужир, давс бог малын эрдэс тэжээлийн хэрэгцээг дангаараа хангаж чадахгүй тул өөр эх үүсвэрүүдийг хайх
– Ясны гурил 50%-ийг хольж усаар зуурч биежүүлэн бэлтгэсэн эрдсийн долооцийг төлд долоолгох
– Хаваржаанаасаа аль болох эрт нүүж, яргуй ногоо эрт гардаг уулын дунд бүсийн ногоонд малаа цатгах

Ажиглалт, тордолт
– Хавар манай малд, дараах шинж тэмдэг илэрч буй эсэхийг байнга ажиглаж байх. Үүнд: Тарга хүч нь мэдэгдэхүйц буурах, бэлчээрт сүргээ гүйцэхгүй болох, гэдсээ татах, биеийн байдал хавчгар болох, өнгө зүс муутай болж, хамар битүүрэх, гэдэс, хэвлий, сүүлний ноос нь зулгарч унах гэх мэт
– Их турсан малд хордлого тайлах эмчилгээ хийж, тэжээж тордоно.
Эх сурвалж: Sain malchin / Сайн малчин

Image may contain: text and outdoor

Image may contain: text

No photo description available.

No photo description available.

 

Санал болгох

Үржлийн малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулав