A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУД 1541.6 САЯ ТӨГРӨГИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛСАН БАЙНА.

ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУД 1541.6 САЯ ТӨГРӨГИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛСАН БАЙНА.

Архангай аймгийн Стастистикийн хэлтсээс сар гаргадаг аймгийн эдийн засаг нийгмийн байдлын тухай танилцуулгаас харахад үйлдвэрийн газрууд 2021 оны эхний 2 сард оны үнээр 1541.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оноос 15.0 хувиар өссөн байна.
Зэрэгцүүлэх үнээр үнэлснээр 921.8 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.0 хувиар буурсан байна.
Нийт үйлдвэрлэлтийн 12.5 хувийг хүнс ундааны, 0.4 хувийг хэвлэлийн, 67.9 хувийг дулааны эрчим хүчний, 10.2 хувийг усан хангамж, 1.2 хувийг модон эдлэлийн, 5.9 хувийг гутал хувцасны, 1.9 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.
Гол нэрийн бүтээгдэхүүнээс хэрчсэн гурил, бууз, түгээсэн цэвэр ус, монгол гутал, дулаан үйлдвэрлэлийн хэмжээ 1.6 – 68.6 хувиар өссөн байна.
Харин талх нарийн боов, борц, зүсмэл, хүснэгт, савхин гутал, эсгийн шаахай, монгол дээл, гэрийн модон тавилга, эмээлийн модны үйлдвэрлэлийн хэмжээ 7.9-79.6 хувиар буурсан байна.

Санал болгох

МАЛЧДАД ХҮРГЭХ ХҮНСНИЙ ТУСЛАМЖИЙН БАРААГ ХҮЛЭЭН АВЛАА 2021.03.24

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжлдийг …