A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Хөдөө аж ахуйн чиглэлээр манай аймагт үйл ажиллагаа явуулж буй олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудын төлөөлөлтэй 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр уулзаж салбарын бодлого чиглэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус уулзалтад “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны захирал Т.Батдорж, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын захирал Х.Хасанчимэг, “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслийн орон нутагт дахь зохицуулагч Н.Лхагвасүрэн, “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн дарга Т.Сүхбаатар, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн зохицуулагч Б.Буяннэмэх, “Иншүүр” төслийн орон нутаг дахь зохицуулагч Б.Цэрэнлхам нар оролцлоо.

Санал болгох

МАЛЧДАД ХҮРГЭХ ХҮНСНИЙ ТУСЛАМЖИЙН БАРААГ ХҮЛЭЭН АВЛАА 2021.03.24

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжлдийг …