Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжлдийг дэмжих” төслийн санхүүжилтийн хүрээнд зудын эрсдэлтэй нөхцөл байдалд өвөлжиж, хаваржиж буй амьжиргааны түвшин доогуур орлоготой, отроор яваа, тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай 1200 малчин өрхөд үзүүлэх тусламжийн хүнсний барааг аймгийн Онцгой байдлын газартай хамтран хүлээн авлаа.