A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > 14 ХОНОГ ТУТАМД ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ БАЙНА 2021.03.24

14 ХОНОГ ТУТАМД ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ БАЙНА 2021.03.24

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2021 оны 02 сараас эхлэн сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдтэй 14 хоног тутамд цахим хурал хийж байгаа бөгөөд холбогдох мэргэжилтнүүд салбарын бодлого чиглэл, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй үндэсний болон аймгийн дэд хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ болон цагийн үеийн холбогдолтой мэдээ, мэдээллийг өгч, сумын мэргэжилтнүүдтэй санал солилцож байна.
Мөн цахим хурлын үеэр сум орон нутгийн хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажил, 2020 оны ажлын тайлан, 2021 онд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ, шинээр санаачилж буй ажил, хаваржилтын нөхцөл байдалын талаар 3-4 сумын мэдээллийг сонсож, сумын мэргэжилтнүүдийн асуултад хариулт өгч, зарим асуудлыг шийдвэрлэж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Санал болгох

Аймгийн ЖДҮБЭХ бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтанд аймгийн ЖДҮБЭХ-ны захирал Г.Сундуйбанзрагч, ХХААГ-ын дарга П.Гомбодорж, ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Т.Аззаяа, Архангай …