Бэлчээрийг буруу ашигласнаас хөрс усны горим алдагдаж, тэжээлийн ургамлууд нь тачир сийрэг болж ургац нь буурах үзэгдлийг бэлчээрийн талхагдал гэдэг.
Бэлчээр яагаад талхагддаг вэ?
-Даац хэтрүүлэн ашиглах.
-Цөлжилт
-Нөхөн сэргээлтгүй уул уурхай
Бэлчээрийн талхагдалыг бага, дунд, зэрэг, их талхагдлын үеүдээр авч үздэг.
Бэлчээрийн талхагдлыг илэрхийлэгч ургамлууд:
Бэлчээрийн хээрийн бэлчээрт хиаг, навтуул, агь, өмхий шарилж, нугын бэлчээрт багваахай, ширэг улалж, галуун гичгэнэ, говийн бэлчээрт хэрлэг өмхий өвч, лууль. Эх сурвалж: Sain malchin / Сайн малчин