Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн хооронд 2018 оны 12-р сарын 10-ны өдөр зохион байгуулсан “ХАМТРАН АЖИЛЛАХ” тухай 01 тоот гэрээний дагуу Архангай аймгаас ирсэн нэр бүхий 21 хүнийг оролцуулан “ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АГРОТЕХНОЛОГИ, ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ БАЙГУУЛАХ АРГАЧЛАЛ” сэдэвт сургалтыг МХХААҮАссоциаци нь урьдчилан тохиролцсон хөтөлбөрийн дагуу 2019 оны 03-р сарын 20-23-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.
Сургалтыг Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат удирдлагын дор бэлтгэлийг сайтар хангасны дээр тус ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Чулуунбат, Гадаад харилцаа, сургалт хариуцсан ажилтан Д.Ренцендулам, Нийслэлийн ХХАААссиоциацийн Тэргүүн Ч.Төмөр, Архангай аймгийн ХХААГазрыг төлөөлж тус газрын Ахлах мэргэжилтэн, ХАА-н зөвлөх инженер Ө.Энхтуяа нар зохион байгуулж оролцлоо.
Сургалтыг багш, сургагч нар зааж зааварлахын зэрэгцээ харилцан ярианы хэлбэрээр зохион байгуулсны дээр өнөөдөр амжилттай ажиллаж хүнсний ногоо, гүзээлзгэнэ тариалсан өвлийн хүлэмжүүдэд танилцуулах дадлагын хэлбэрээр зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй боллоо.