Атар-60 жилийн ойн арга хэмжээний нээлт, Аймгийн тариаланчдын сургалт-зөвлөлгөөн 2019 оны 04-р сарын 15-ны өдөр Цэцэрлэг хотноо зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд аймгийн газар тариалангийн гол бүс нутгийн 10 сумдын удирдлага, 19 сумын ХАА-н тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд, үр тариа, тэжээл, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцлоо.
Атар -60 жилийн ойн арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч, Атар-60 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Болормаа, аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж нар оролцов.
Сургалт зөвлөлгөөнийг нээж аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн.
Мөн газар тариалангийн үйлдвэрлэлд он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж буй 4 хүнийг “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнаж, 15 ногоочинд гарын авлага зөвлөмж, хүнсний ногооны үрийн дээжийн иж бүрдлийг гардуулав.
Газар тариалангийн үйлдвэрлэлд 56 дахь жилдээ ажиллаж буй ахмад агрономич М.Цэхэр тариаланч хамт олныхоо үе үеийн төлөөлөлд хандан сургамжийн үгээ хэлж, атрын-60 жилийн ойгоо арвин ургац хураан авч, угтахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэв.
Дарханы УГТХүрээлэн, ХААИСургуулийн харъяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, “Гацуурт” ХХК-ны болон аймгийн УЦУОШТөвийн удирдлагууд оролцон 2019 оны тариалалтын үед баримтлах агротехнологийн болон ус цаг уурын прогноз мэдээллийн талаар сургалт зохион байгуулав.