Архангай аймгийн тариаланчид 2019 оны хаврын тариалалтаа 05-р сарын 04-ны өдөр эхлүүллээ..Тариаланчдыг хошуучлан Төвшрүүлэх сумын Улсын ургацын хошой аварга “Бага хангай” ХХКомпани болон “Онцын булаг “ хоршоод үр тарианы тариалалтаа хийж байна.
Энэ онд аймгийн хэмжээнд 9680 га талбайд үр тариа, 2500 га талбайд ногоон тэжээл, 1500 га талбайд тосны таримал,380 га талбайд төмс, 144 га талбайд хүнсний ногоо тариална.
Хаврын тариалалтанд зориулж 1373 тн үрийн будаа, 210 тн шатахуун, 820 тн бордоо, 45 тн ургамал хамгааллын бодисыг урьдчилгаа төлбөртэй, хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Мөн 5721 ширхэг бэсрэг алим, чавга, чацарганы суулгац, зарим нэр төрлийн хүнсний ногооны үрийн дэмжлэг хөнгөлөлттэй үнээр, зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна.
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Санал болгох
Үржлийн малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулав
Аймгийн ХХААГ, Цөм сүргийн үржл