Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар 13 сумын жимс жимсгэнэ тариалагчдын захиалгын дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 5400 ш чацарганы, 210 ш бэсрэг алимны ,200 ш чавганы суулгацыг тус тус татан авлаа.
Жимс жимсгэний суулгацыг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй, 6 жилийн хугацаатай хүүгүй зээлээр, гэрээний дагуу олгож байна.
Хөнгөлөлттэй зээлээр олгож буй эдгээр суулгацыг тариалснаар аймгийн жимс жимсгэнэ тариалах талбай 5%-иар, шинээр жимс жимсгэнэ тариалагчдын 35-аар нэмэгдэж байна.

