2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 18 сумын 145 иргэн, ААН –ийн төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Ц. Мөнхнасан нээн үг хэлж, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Б. Батхүү, ХХААГ-ын дарга П. Гомбодорж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д. Мөнхбат, аймгийн Хүнсчдийн холбооны тэргүүн И. Ням-Осор, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга С. Цогтсайхан, ХААҮШУОНТөвийн дарга Р. Цогтбаатар, Хотонт ноос ХХК-ны захирал Ц. Болорцэцэг, аймгийн хоршооны сургалт, мэдээллийн төвийн багш н. Тунгалаг, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц. Ганболд, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Инноваци хөгжлийн албаны дарга Ч. Батсүрэн нар холбогдох илтгэл, мэдээллийг хүргэж, зөвлөгөөнд оролцогчдод тулгамдаж буй асуудлаар санал солилцон, асуулт хариулт явуулж, зөвлөмж гаргалаа. Мөн аймгийн Засаг дарга Ц. Мөнхнасан, аймгийн Хүнсчдийн холбооны тэргүүн И. Ням-Осор нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст шагнал гардууллаа.







