Аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газар, “Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа” төсөлтэй хамтран 2019 оны 05 сарын 15-16 нд “Сум хөгжүүлэх сангийн журмын хэрэгжилт-жендерийн мэдрэмжтэй бодлого, үйл ажиллагаа, хяналт үнэлгээ” сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалт нь сум хөгжүүлэх сангийн журмын хэрэгжилтийг хангах бодлого, үйл ажиллагаа, хяналт үнэлгээнд оролцогчдын жендэрийн ойлголт хандлагыг сайжруулах, жендерийн хэвшмэл үзлийг өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх замаар жендерийн үзэл баримтлал, аргачлал нэвтрүүлэх, орон нутгийн засаглал, төсөв санхүүжилтийн бодлогод хоршоо, бизнес эрхлэгч, иргэдийн оролцоог тэгш хангах, СХС-гийн үр өгөөжийг дээшлүүлэх, түүнээс үр шим хүртэгчдийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн хуурь тогтоомжийг хэрэгжүүлэх чадавхи бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.
Эрдэнэбулган, Цэнхэр, Хотонт, Хашаат, Өгийнуур сум тус бүрээс ЗДТГ-ын дарга, ИХТ-ын НБД, СХС хариуцсан мэргэжилтэн, СХС-гийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд нийт 30 гаруй хүмүүсийг хамруулж сургалтыг зохион байгуулагдав.
Төслийн зүгээс сум хөгжүүлэх сангийн судалгаанаас гарсан зөвлөмжийг танилцуулахаас гадна төсөл эхэлснээс хойш сум хөгжүүлэх сангийн чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл туршлага хуваалцлаа.