A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэн батлагдсан журмын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар ажиллаж байна.
Төсөл хүлээн авах хугацаа:
Эхлэх: 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цаг
Дуусах: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг

Зээлийн ерөнхий нөхцөл:
Зээл олгох хугацаа: 5 жил
Зээлийн хүү /жилийн/:
Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ – 8 хувиас ихгүй
Арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээ 20.0-200.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоолоо.
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар

2019 ОНД УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

• Арьс шир боловсруулах,
• Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах,
• Барилгын материал үйлдвэрлэх,
• Хог хаягдал, дахин боловсруулах,
• Мал, амьтны тэжээл үйлдвэрлэх,
• Ноос, ноолуур боловсруулах,
• Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах,
• Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
• Сав баглаа боодол үйлдвэрлэх,
• Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах,
• Туслах аж ахуй,
• Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
• Бусад

ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ:

• Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
• 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон,
• Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо-Загвар хоршоо,
• Баяжуулсан болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл,
• Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
• Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
• Эрчимжсэн аж ахуй,
• Шинэ техник, технологи нэвтрүүлэх
Төсөлд тавигдах шалгуур үзүүлэлтийн жагсаалт:

1. “Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх
2. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, өргөдөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа.
4. Татвар, Нийгмийн даатгал болон хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, эргэн төлөлт хэвийн байх.
5. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар
6. Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах
7. Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь.
8. Сүүлийн хоёр жилийн санхүүгийн баталгаажсан тайлан Хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс.
9. Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх, сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх / нотолгоо хавсаргах/
10. Төсөл хэрэгжүүлэгч нь тухайн орон нутагт бүртгэлтэй байх.
11. Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч бүрэн хариуцна.

Төсөл хүлээн авах хаяг:
Хүнс хөдөө аж ахуйн газарт төсөл хүлээн авна.
Холбоо барих утасны дугаар:99092649,99044743

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

Санал болгох

Сумдын мэргэжилтнүүдэд малын удам зүйн үнэлгээний программ хүлээлгэн өглөө

Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны …