ХХААГазраас “Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдөр “Хүүхдээ сонсъё арга хэмжээ”, “Хүүхэдтэйгээ ярилцъя-хамтдаа шийдвэрлэе” чөлөөт ярилцлага, хүүхдийн насны онцлог, бие бялдрын хөгжил, сэтгэн бодох чадварыг харгалзан үзэж 2-5 насныханд “Гар зургийн уралдаан”, 6-9 насныхны дунд “Аав ээж би” уралдаант тэмцээн, 10-15 насныханд Эссэ бичлэгийн уралдаан зохион явуулж, бэлэг гардууллаа. Мөн хүүхдийн эрхийг дээдлэн амжилт гаргасан нэг албан хаагчийн хүүхдийг байгууллагын зүгээс шагнаж урамшуулав.