A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > “АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ” ЗЭЭЛИЙН ХҮРЭЭНД НИЙТ 21.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ 823 АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛЖ ҮЛДСЭН БАЙНА.

“АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ” ЗЭЭЛИЙН ХҮРЭЭНД НИЙТ 21.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ 823 АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛЖ ҮЛДСЭН БАЙНА.

Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд “Ажлын байрыг дэмжих” зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байна. Үүнд:
• “Хаан” банк 117 иргэн, аж ахуйн нэгжид 7,4 тэрбум төгрөг,
• “Төрийн” банк 46 иргэн, аж ахуйн нэгжид 9.0 тэрбум төгрөг,
• “Хас” банк 21 иргэн, аж ахуйн нэгжид 1.2 тэрбум төгрөг,
• “Голомт” банк 20 иргэн, аж ахуйн нэгжид 1,4 тэрбум төгрөгийн зээлүүдийг тус тус олгосон байна.
Ажлын байрыг дэмжих зээлийг аймгийн хэмжээнд 353 иргэнд 11,7 тэрбум төгрөг, 64 аж ахуйн нэгжид 9,7 тэрбум төгрөг нийт 417 иргэн, аж ахуйн нэгжид 21,4 тэрбум төгрөгийн зээл олгож 823 ажлын байрыг хадгалсан байна.
“Хөдөө аж ахуйг дэмжих” зээлийг өнөөдрийн байдлаар 1161 малчинд 14,2 тэрбум төгрөг, газар тариалангийн чиглэлээр 3 иргэн, аж ахуйн нэгжид 160.0 сая төгрөгийн зээл тус тус олгоод байна.

Санал болгох

“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг дэмжих, орон нутгийн …