“Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны хүлэмжийн цогцолборыг байгуулсан. Өнөөдөр хөтөлбөрийн хүрээнд 5.6 сая төгрөгийн өртөг бүхий 2600 ширхэг, найман төрлийн нарийн ногооны үрсэлгээг зуны хүлэмжийг ажиллуулах 16 иргэнд хүлээлгэж өглөө. Ирэх сараас аймгийн төвийн иргэд зуны хүлэмжид тарьж ургуулсан огурцы, үрлэн помидор, том помидор, сонгино, бууцай, салатны навч, 3 төрлийн байцаа зэрэг хүнсний нарийн ногоог “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөс худалдан авч эхэлнэ.