A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ӨВС, ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЭЛ.

ӨВС, ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЭЛ.

Архангай аймгийн Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд малчдын түвшинд 80 мянган тн өвс, 1300 тн гар бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 59.2 мянган тн өвс, 530 тн ногоон тэжээл, 3 тн үйлдвэрийн тэжээл, 849 тн гар тэжээл, 63 тн давс, хужир шүүг бэлтгэн хадлан бэлтгэл 75 хувьтай байна.
Аймаг сумын аюулгүйн нөөцөд 2950 тн өвс, 1100 тн тэжээл, 400 тн ногоон тэжээл бэлтгэхээс 349 тн өвс, 35 тн ногоон тэжээл, 53.1 тн тэжээл бэлтгэн бэлтгэл 8 орчим хувьтай байна.
Аймгийн өвс тэжээл аюулгүйн нөөц бүрдүүлэх тендер зарлагдсан. Үүнд: 92 тн байгалийн ногоон өвс, ногоон тэжээл 200 тн, хивэг 25 тн, хорголжин тэжээл 22,8 тн-ийг авна.
Зүүн болон хил залгаа аймгуудад малын гоц шүлхий өвчин гарсантай холбогдуулан дээрх аймаг сумдаас отор нүүдэл, өвс тэжээлийн тээвэр, малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон бөгөөд аймаг дотооддоо өвс тэжээлээ бэлтгэн, отор нүүдлээ суман дотроо зохицуулалт хийж байна.
Энэ жил аймгийн хэмжээнд 9149 хот айлын 17,6 мянган малчин өрхийн 5,399 мянган толгой мал өөрийн аймгийн нутагт өвөлжиж, хаваржина. Чулуут, Хангай, Цэнхэр, Булган сумдын 244 малчин өрхийн 95.8 мянган толгой мал Улсын тусгай хамгаалалтай газарт өвөлжиж, хаваржина.

Санал болгох

“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг дэмжих, орон нутгийн …