Архангай аймагт энэ жилийн төл 97.3% нь эсэн мэнд бойжиж байна.

ишиг2014 онд 1617351 толгой хээлтэгч мал төллөхөөс 6 сарын 15 ны байдлаар 1365312толгой эх мал төллөж, 1330613 толгой төл хүлээн авч 97,3 хувиар төл бойжуулан нийт хээлтэгчийн 84,4 хувь, нь төллөсөн байна. Төлийн хорогдол 34868 толгой төл хорогдож нийт төллөх хээлтэгчээс бод малын 63,1 хувь бог малын 86,9 хувь нь төллөөд байна. Том малын зүй бусын хорогдлоор 62713 толгой мал хорогдож нийт мал сүргийн 1,7 хувийг эзлэж байна. Үүнээс 17451 толгой хээлтэгч мал хорогдсон байна. Өндөрулаан, Өгийнуур Чулуут, Батцэнгэл зэрэг сумдад хорогдол нэлээд гарсан байна.