Архангай түншлэл 2014

“Архангай түншлэл – 2014”

               Мал аж ахуй, газар тарилангийн салбар, хүнсний үйлдвэрлэл, хоршоолол, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд сурталчилан таниулах, борлуулах, түншлэл тогтоох, мэдээлэл, арга барил, туршлагаа харилцан солилцох боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Архангай түншлэл – 2014” үзэсгэлэн худалдааг 2014 оны 09-р сарын 20,21-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын тамгын газар, ҮХААГ, Хөдөлмөрийн хэлтэс, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Архангай дахь салбар, Статистикийн хэлтэс, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, МХГ, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Соёл спорт, аялал жуулчлалын газар, Хөгжимт драмын театр, сумдын Засаг дарга нар, телевизүүдтэй хамтран зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд Эрдэнэбулган, Хотонт, Цэцэрлэг, Өндөр-улаан, Жаргалант, Хашаат, Булган, Ихтамир, Чулуут, Цахир, Тариат, Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэмандал, Хангай, Батцэнгэл, Өгийнуур зэрэг 17 сум, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Сүхбаатар, Булган аймгууд нийт 139 аж ахуй нэгж, иргэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл, бэлэн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан бараа, эсгий ноосон бүтээгдэхүүн, барилгын материал зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж 133.7 сая төгрөгийн борлуултыг хийсэн. 2014-09-21 20.07.562014-09-21 20.05.48                

Шилмэл мал үзэсгэлэн худалдаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Архангай түншлэл “ШИЛМЭЛ МАЛ-2104 “ үзэсгэлэн худалдаанд Хашаат, Хотонт, Өгийнуур, Батцэнгэл, Төвшрүүлэх, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Эрдэнэбулган зэрэг сумдын 128 мал оролцсон. Шалгаруулалтанд 53 гойд ашиг шимт малд хэмжилт хийж, ашиг шимийн үзүүлэлт, малын төрөл нас тус бүрээр байр эзэлүүлсэн. Бүдүүн хуцны төрөлд: Хотонт сумын малчин Базаррагчаагийн Улаан толгойт үзэмчин үүлдрийн 301980 дугаартай ноосны гарц 1,4кг амьдын жин 102 кг-аар 1-р байр. Өгийнуур сумын малчин Түвшинжаргалын Хар нүдэн Нутгийн монгол ноосны гарц 1,6 кг амьдын жин 93,5 кг-аар 2-р байр. Эрдэнэбулган сумын малчин Базаргүрийн Хар алаг 026 дугаартай Нутгийн монгол,ноосны гарц 3,1 кг амьдын жин 91 кг-аар 3-р байр. Төлгөн хуцны төрөлд: Хотонт сумын малчин Базаррагчаагийн Бор халзан хотонт үржлийн хэсгийн 644041 дугаартай ноосны гарц 1,2кг амьдын жин 64,5 кг-аар 1-р байр. Төвшрүүлэх сумын малчин Мөнхбатын Хар халзан Баяд үүлдрийн ноосны гарц 1,2кг амьдын жин 63,5 кг-аар 2-р байр. Батцэнгэл сумын малчин Бат-эрдэнэ Хар халзан Тамир үүлдрийн хэсэг 022045 дугаартай ноосны гарц 1,2кг амьдын жин 62 кг-аар 3-р байр. Бүдүүн ухны төрөлд: Өгийнуур сумын малчин Түвшинжаргалын Буурал чихтэй хар Говь гурван сайхан үүлдрийн, ноолуурын гарц 900г амьдын жин 74,5 кг-аар 1-р байр. Төвшрүүлэх сумын малчин Мөнхбатын Улаан ноолуурын гарц 500г амьдын жин 71,5 кг-аар 2-р байр. Батцэнгэл сумын малчин Батзаяа Бөөр алаг монгол ноолуурын гарц 700г амьдын жин 71 кг-аар 3-р байр. Борлон ухны төрөлд: Эрдэнэбулган сумын МААХ-ийн Улаан 016061 дугаартай Нутгийн монгол, амьдын жин 41,7 кг-аар 1-р байр Төвшрүүлэх сумын малчин Мөнхбатын Улаан Эрчим омгийн хар, ноолуурын гарц 400г амьдын жин 39,8 кг-аар 2-р байр. Жараглант сумын малчин Давааням Хар халзан, Говь гурван сайхан үүлдрийн ноолуурын гарц 700г амьдын жин 38,7 кг-аар 3-р байр тус тус эзэлсэн байна. 2014-09-20 13.36.37