Архангай аймгийн ургац хураалт 94%-тай байна.

  imagesolloo_mn_1409891297_olloo_mn_1409105694_urgats     Энэ онд аймгийн хэмжээнд 4567.7 га талбайд тариалалт хийж, үүнээс 2666 га талбайд улаанбуудай, 514.9 га талбайд төмс, 178.2 га-д хүнсний ногоо, 1108.6 га талбайд малын тэжээлийн ургамал, 100 га талбайд тосны ургамал тус тус тариалсан нь өмнөх оныхоос 76.2 хувиар нэмэгдсэн байна. Харин ургац хураалт 09 сарын 25-ны байдлаар улаанбуудай 2666 га-гаас 3230.0 тн ургац, төмс 514.9 га-гаас 3947 тн, хүнсний ногоо 178.6 га-гаас 1341.3 тн ургац, ногоон тэжээл 1033.7 га-гаас 2013 тн-ыг тус тус хураан авсан нь ургац хураалт 94.0 хувьтай байна