“Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний тэнцэл тооцох” сургалт зохион байгуулагдлаа

DSCF3171

           Монгол улсын Хүнсний тухай хуулийн 5 болон 6 дугаар зүйлд заасны дагуу хүнсний хангамж, нөөц, хүртээмжийг тодорхойлж байх зорилгоор сумдын МЭҮТ-ийн бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний тэнцэл тооцох” сэдэвт сургалтыг 2014 оны 10 сарын 17-ны өдөр зохион байгуулав. Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь хэсгүүдэд заасны дагуу тухайн аймаг, орон нутгийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой билээ. Үүний тулд орон нутгийн хүнсний нөөц, хангамж, хүртээмжийг тооцоолж байх шаардлагатай тул сургалтаар тухайн орон нутгийн хүнсний хангамж, нөөцийг тодорхойлж, хүртээмжийг тооцоолох аргачлалыг, мөн “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/98 тушаалаар батлагдсан “Мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудас, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох “урагш нэг шат” болон “ хойш нэг шат” бүртгэлийн дэвтрийг хөтлөх аргачлалыг сургалтаар заалаа.