Улсын их хурлын 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 394 дүгээр тогтоолуудыг хэрэгжилт

Улсын их хурал болон Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлж, хонь, тэмээний ноос, малын арьс, ширээ үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүсэн хоршооны гишүүн малчин мал бүхий иргэдэд мөнгөн урамшуулал олгох ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуй яам, Мал хамгаалах сан, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдын холбоо, Арьс ширний үйлдвэрллийн холбоо, Сумдын засаг даргын тамгын газар, Орон нутгаас түүхий эд бэлтгэн нийлүүлдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай хамтран Аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуй газар нь сүүлийн 3 жил энэ хүү ажлыг зохион байгуулж байна.

2014 онд дараах ажлыг зохион байгуулсан.

Засгийн газрын 394-р тогтоолын 1-р хавсралтын дагуу үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий 19 сумын 11243 өрхийн 2,1 сая хонины 2101,6 тн ноос, 360 тэмээний 1,0 тн ноосонд 3.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох ажлын анхан шатны материалыг бүрдүүлэн Мал хамгаалах санд хүргүүлсэн.

2014 оны эхний хагас жилд үндэсний боловсруулах үйлдвэрт арьс ширээ тушаасан малчин мал бүхий 8 сумын 542 малчин урамшуулалд хамрагдана. Үүнд адууны 294 шир, үхрийн 487 шир, хонины 5236 арьс, ямааны 1694 арьс бүгд 7714 арьс шир тушаасан баримтыг Мал хамгаалах санд хүргүүлсэн. Урамшуулалыг энэ жилийн эцсээр олгоно.

Засгийн газрын 394 –р тогтоолын дагуу түүхий эдээ үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан малчин мал бүхий иргэдийг хоршоонд элсүүлэх ажлын хүрээнд 19 сумын 10000 гаруй малчин өрхийг 70 хоршоонд шинээр элсүүлж мөн малчдын баталгааны тэмдэг буюу тамгыг 19 сумын 3223 малчинд шинээр, 1796 малчны зөрчилтэй тамгыг солиулан нийт 5019 малчныг тамга тэмдэгтэй болгох ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуй газар, Улсын мал хамгаалах сан, Монгол тамга ХХК-тай хамтран зохион байгууллаа.

     

ҮЙЛДВЭР ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР