Малын үндэсний бүртгэл мэдээллийн системийн хяналтын программын сургалт зохион байгуулагдлаа

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны харъяа мал эмнэлэг үржлийн газар, аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар хамтран 19 сумын мал эмнэлэг үржлийн тасгийн малын бүртгэл мэдээлэл хариуцсан  мэргэжилтнүүдэд энэ саран 24-26 өдрүүдэд  малын бүртгэл мэдээллийн системийн хяналтын программын  сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар онлайн программ дээр мал бүртгэх, малын өвчлөл, малын хашаа байр, малын тоо тархалт, Тэжээл уст цэгийн бүртгэл, суманд үйл ажиллаагаа явуулж буй Мал эмнэлэг үржлийн аж ахуй нэгжийн мэдээлэл мөн мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдийн судалгааг  хэрхэн бүртгэх  талаар  мэдлэг эзэмшүүллээ. Цаашдаа сумдын мэргэжилтнүүд  тухайн сумынхаа  малын бүртгэл мэдээллийн программын байнгын үйл ажиллагааг хариуцан ажиллах буюу дээрх мэдээллүүдийг оруулах бүрэн боломжтой болсон.

Манай аймгийн хэмжээнд 2011 хойш 1132346 мал ээмлэх ээмгийг ҮХААЯ-ны  санхүүжилтээр ирүүлсэн үүнээс 2014 оны 11 сарын 20-ны байдлаар 881327 мал ээмэгжүүлсэн буюу малын бүртгэлжүүлэлтийн ажил 77.8 хувьтай байна.  Нийт ээмэгжүүлсэн 881327 малын мэдээллийг системд шивж оруулах ажил 20 хувьтай явагдаж байна.