Үйлдвэр, газар тариалангийн салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ

Энэ онд аймгийн хэмжээнд 4567.7 га талбайд тариалалт хийж, үүнээс 2666 га талбайд улаанбуудай, 514.9 га талбайд төмс, 178.2 га-д хүнсний ногоо, 1108.6 га талбайд малын тэжээлийн ургамал, 100 га талбайд тосны ургамал тус тус тариалсан нь тариалалт өмнөх оныхоос 31.2 хувиар нэмэгдсэн байна.

Тухайлбал төмс, хүнсний ногооны тариалалт өнгөрсөн оныхоос 7.2 хувиар, тэжээлийн ургамал 50.1 хувиар, улаанбуудай 27.1 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Нийт тариалсан талбайн 59.4 хувийг улаанбуудай, 13.7 хувийг төмс, 0.9 хувийг хүнсний ногоо, 25.8 хувийг малын тэжээлийн ургамал, 0.4 хувийг тосны ургамлын тариалалт эзэлж байна.

Намрын ургац хураалтын ажил технологийн хугацаанд эхэлж, улаанбуудай 2666 га-гаас 3539.0 тн ургац, төмс 514.9 га-гаас 3947 тн, хүнсний ногоо 178.6 га-гаас 1341.7 тн ургац, ногоон тэжээл 1108.6 га-гаас 2337 тн ургац тус тус хураан авсан байна.

Аймгийн хэмжээнд 16 ширхэг 1120 м2 талбай бүхий дулаалгатай хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль болон бусад навчит ургамал тариалж 3.1 тн ургац, 54 ширхэг 6880 м2 талбай бүхий зуны хүлэмжинд өргөст хэмжх, улаан лооль тариалж 22.3 тн ургац хураан авсан байна. 1200 м2 нийлэг хальсанд хүлэмжинд гүзээлзгэнэ, сонгино гэх мэт төрөл бүрийн ногоо тариалж, 3 тн ургац тус тус хураан авсан болно.

Энэ онд Хашаат суманд 5 га талбайд, Хайрхан суманд 13 га талбайд чацаргана тариалж, тариалалт 18 га-гаар нэмэгдсэн байна. Чацаргана хөтөлбөр хэрэгжснээс хойш 139.7 га талбайд тариалалт хийж, энэ онд 4.1 тн ургац авсан байна.

Энэ онд Хотонт сумын Цагаан сүм, Цэнхэр сумын Цэцэрлэгийн гол, Батцэнгэл сумын Сүүл толгой, Эрдэнэмандал сумын Хануйн дэнжийн услалтын системүүдийн 133 га талбайд тариалалт хийж, 37 тн төмс, 15 тн хүнсний ногоо, 220 тн малын тэжээл нийт 435 тн ургац хураан авсан.

ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрүүдийн судалгааг хүргүүлэв. Судалгаагаар аймгийн хэмжээнд 54 жижиг үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, хүн амын хүнсний хэрэгцээнд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

2014 онд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 502.4 тн буюу урьд онтой харьцуулбал 0.6 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүн 2140.5 тн буюу урьд онтой харьцуулбал 3 хувиар, гурил 422.6 тн буюу 7.6 хувиар, гурилан бүтээгдэхүүн 1436 тн буюу 9 хувиар тус тус өсч, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл урьд онтой харьцуулбал 5.1%-иар өссөн байна.