Архангайчууддаа ирж буй Хөхөгчин хонь жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.

111111Аймгийнхаа үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт ажиллагсаддаа болон малчиддаа золгон ирж буй хонь жилийн сар шиний мэндийг дэвшүүлье. Улиран одож буй морин жилд манай аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт ялангуяа малчдын хувьд нар хур тэгширсэн, хадлан тариа элбэгтэй, дэлгэр зун, налгар намар өнгөрч мал сүргийн тоо толгой өсч, малчин ард ч эдүгээ өнтэй өвлийг туулж байна. Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4,292,8 толгой мал тоолуулж өмнөх оныхоос 13,8 хувиар мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн, аймгийн эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэж хамгийн их өсөлттэй гарсан зэрэг бахархам үйл явдлаар баялаг, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Мал сүргийнхээ тоо толгойг өсгөх, үржлийн чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлхэд аймаг сумын удирдлагууд, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, малчид сэтгэл гаргаж , санаачилгатай ажилласныг тэмдэглэн хэлхэд таатай байна. Энэхүү  санал санаачилгуудыг   цаашид өргөжүүлэн улам хөгжүүлэхэд бид онцгойлон анхааран ажиллана.

Ирж буй хонь жилд та бүхэн төлөвлөсөн ажил бүрээ амжилттай хэрэгжүүлж, амжилт бүтээлээр дүүрэн байж, аз хийморьтой байхыг ерөөе.

АРХАНГАЙ АЙМГИЙН ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН

ГАЗРЫН ДАРГА Ч.БААСАНЖАВ