“Малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх түүний нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол””

IMG_0383

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 6 сарын 22-нд малын эмч, мал зүйч нарт 6 дугаар сарын 23-нд малчдад “Малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх түүний нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол” сэдэвт 2 хоногийн сургалтыг ХХААЯ-ны мэргэжилтэн доктор Хүрэлбаатар, МЭЭСБУЛ-ын захирал Ууганбаяр, Фармакопейн хорооны дарга доктор, профессор Ганболд, МЭХ, эрдэмтэн нарийн бичгийн дарга Бямбажав, МЭХ, ЭШАА доктор Ундармаа нар удирдан зохион байгуулж байна.

 

Сургалтын зорилого: Малын эмч, мал зүйч нарт зориулсан сургалт мэргэжлийн түвшинд эмийн зохистой хэрэглээний ахисан түвшний мэдээлэл мөн шинэ мэдээллээр хангах, эмийн үлдэгдэл, хуурамч эмээс сэргийлэх, Малчдад зориулсан сургалт малын эмийн зохистой хэрэглээний анхан шатны мэдлэг олгох, эмийн мэдээлэл, хэрэглэх заавар, технологийг ашиглаж сурах, өрхийн дэвтрийг хөтлөх дадал мэдлэг олгох.

Эзэмших чадвар: Малын эмч, мал зүйч нарт сүүлийн үед малын эмийн бүртгэлд шинээр бүртгүүлсэн эм, бэлдмэлийн мэдээлэлтэй болох, малын эмийн зохистой хэрэглээ, хуурамч эмээс сэргийлэх, малын мах сүүнд дэх эмийн бодисийн үлдэгдлийн тухай түүний нийтийн эрүүл мэндэд учруулах эрсдэлүүдээс өөрийгөө болон бусдыг сэргийлэх, малын эмч, эм зүйч нар эмийн зохистой хэрэглээний талаар малчдад зөвлөх, сургах мэдлэг дадалтай болох, эмчилгээний тактикт эмийг зөв сонгох, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах. Малчид Малын эмийн хаяг дээрх мэдээллүүдийг ойлгож мэдэх , эм бэлдмэлийг зөв хадлагах, хуурамч эм худалдан авхаас сэргийлэх, малын мах сүүн дэх эмийн бодсийн үлдэгдэл байх хугацааг мэдэх, суурийн эрүүл мэндийн дэвтрийг зөв хөтлөх, эмээс нийтийн эрүүл мэндэд учруулах эрсдэлүүдээс өөрийгөө болон бусдыг сэргийлэх дадал эзэмшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж байна.

   

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР