АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ – 2015

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагддаг “ Архангай түншлэл – 2015” үзэсгэлэн худалдаа 2015 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Үзэсгэлэн худалдаанд доорхи номинациудыг шалгаруулна.
  1. Шилдгийн шилдэг бүтээгдэхүүний гранпри
  2. Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн
  3. Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн
  4. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн
  5. Сүү, сүүн бүтээгдэхүүн
  6. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ
  7. Гурил, гурилан бүтээгдэхүүн
  8. Хамгийн идэвхитэй, зохион байгуулалттай оролцсон сум /1, 2, 3 -р байр/
  9. Бүдүүн хуц /1, 2, 3 -р байр/
  10. Төлгөн хуц /1, 2, 3 -р байр/
  11. Бүдүүн ухна /1, 2, 3 -р байр/
  12. Борлон ухна /1, 2, 3 -р байр/
2015 оныг “ Иргэн таны төлөө “ жил болгон зарласантай холбогдуулан аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулан сурталчилах, тэдний бизнесийн цар хүрээг өргөтгөх, шинэ санаа, санаачлагыг дэмжиж хамтран ажиллах, харилцан туршлага солилцоход энэхүү түншлэлийн гол зорилго оршиж байна.