Ургац хураалтын ажил дууслаа

Намрын ургац хураалтанд ажиллах техник засварын ажил хийгдэж, нийт 39 техник тоног төхөөрөмж ургац хураалтанд ажиллав. Энэ онд аймгийн хэмжээнд нийт 7572.4 га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оныхоос 60.6 хувиар нэмэгдсэн. Үүнээс 4207 га талбайд улаанбуудай, 1456.5 га талбайд малын тэжээлийн ургамал, 1280 га талбайд тосны ургамал, 470.9 га талбайд төмс, 158 га талбайд хүнсний ногоо тариалсан. Улаанбуудайн болц удааширч, 24.6 хувь буюу 1035 га талбайн ургац тэжээлд шилжиж, 75.4 хувь буюу 3072 га-гаас, / га-гийн ургац 8 цн / улаанбуудай хураан авсан. Ургац хураалтын ажил 09 сарын 10-наас эхэлж,3072 га-гаас 2504 тн улаанбуудай, 1456.5 га-гаас 2392.2 тн малын тэжээлийн ургамал, 470.9 га-гаас 3404.1 тн төмс, 158 га-гаас 1251.3 тн хүнсний ногоо, тосны ургамал 1280 га-гаас 380 тн ургац тус тус хураан аваад байна.Уриншийн боловсруулалтыг 6230 га-д хийсэн.