Усан хангамж

Аймгийн хэмжээнд нийт 916 уст цэг байна. Үүнээс инженерийн хийцтэй гүн өрмийн 667 худаг, энгийн уурхайн 245 худаг, 4 усан сан байгаа бөгөөд ашиглагдаж байгаа 773 худаг буюу нийт худгийн 85.2 хувийг ашиглаж, Нийт өрхийн буюу 95.1 хувь нь усаар хангагдсан байна. Хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2015 онд аймгийн хэмжээнд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, гадаадын төсөл хөтөлбөр болон малчдын хөрөнгөөр   нийт 19 инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг шинээр гаргаснаар 250 гаруй өрхийн 80.0 гаруй мянган толгой мал, 38.9 мянган га бэлчээрийг усжуулсан байна.