“Хөдөө аж ахуйн ажилтан”-ны баярын

“Хөдөө аж ахуйн ажилтан”-ны баярын өдрийг тохиолдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” уриан дор 2015 оны 11 сарын 14-ны өдөр хурд хүч, авхаалж самбаагаа сорих, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс “Гар бөмбөг”, “Буухиа” гэсэн 2 төрлийн тэмцээнийг сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлэг үржлийн нэгжүүд Малчдын холбоо ТББ нарын хооронд амжилттай зохин байгууллаа. Тэмцээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 5 баг, Батцэнгэл, Өлзийт сумаас 1, Эрдэнэбулган, Ихтамир, Цэнхэр сумаас 1, “Малчдын холбоо” ТББайгууллагаас 1 нийт 8 баг оролцож хоёр тэмцээний нийлбэр оноогоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газрын мэргэжилтэн Б.Доржсүрэн ахлагчтай “Таван хүч” баг тэргүүн байрт шалгарч “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”, өргөмжлөл, “Алтан медаль”, мөнгөн шагналаар, “Малчдын холбоо” ТББайгууллагын “Холбоо” баг 2 дугаар байрт шалгарч өргөмжлөл, “Мөнгөн медаль”, мөнгөн шагналаар, 3 дугаар байрт мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтан Т.Өлзийбаяр ахлагчтай “Таван эрдэнэ” баг шалгарч өргөмжлөл, “Хүрэл медаль”, мөнгөн шагналаар шагнууллаа.

20151121_10292820151121_104050