Өвөлжилт хүндэрсэн сумдад шаардлагатай өвс тэжээлийг олгож эхлээд байна

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” аймгийн Засаг даргын а/02 дугаар захирамж гарч аймгийн хэмжээнд цас ихээр орж мал аж ахуйн өвөлжилт хүндэрч малын өвс, тэжээл дутагдаж байгаатай холбогдуулан аймгийн нөөцөд 2013 онд бэлтгэсэн 380 боодол өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй, 2014 онд бэлтгэсэн 2749 боодол өвс, 1234 уут хорголжин тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгохоор шийдвэрлэсэн өвс, тэжээлийг сумдад олгож эхлээд байна. Мөн Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор буцалтгүй тусламжаар олгосон Улсын нөөцийн өвс, 50 хувь хямдруулан олгосон тэжээлийг Аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн а/01 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өвөжилт хүндэрсэн, өвс, тэжээл нэн шаардлагатай байгаа сумдад хуваарийн дагуу өвс тэжээлийг хүргэж холбогдох хүмүүст хүлээлгэн өглөө. Улсын нөөцөөс олгосон өвс, тэжээлийг дараах хуваарийн дагуу Хангай – 60 тн өвс, 25 тн тэжээл Цахир – 60 тн өвс, 25 тн тэжээл, Тариат – 60 тн өвс, 25 тн тэжээл Жаргалант – 20 тн өвс, 15 тн тэжээл, Өндөр-Улаан – 20 тн өвс, 10,3 тн тэжээл Булган – 10 тн өвс, 5 тн тэжээл Чулуут – 19,2 тн өвс, 10 тн тэжээл Цэцэрлэг – 10 тн тэжээл, Төвшрүүлэх – 10 тн өвс, тэжээлийг газар дээр нь хүргэж ажилласан бол Хайрхан суманд 10 тн тэжээл хүргэх ажлыг төлөвлөж байна. Улсын нөөцөөс нийт 249,2 тн өвс, 145,3 тн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад олгоод байна.