МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН 2015 ОНД ХИЙСЭН БРУЦЕЛЛЁЗ ӨВЧНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН

2015 онд бруцеллёз өвчний шинжилгээнд 15000 мянган толгой мал хамрагдахаас 18234 мянган толгой малд шинжилгээ хийж зорилтот арга хэмжээний хэрэгжилт 121 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. • Бруцеллёз өвчний халдварлалтыг аймгийн хэмжээнд авч үзвэл 3.2 хувьтай байгаа боловч Сарлаг, Хайнаг ихтэй суманд халдварлалт 6.4 – 11.4 хувьтай байна. • Үхэр сүрэгт халдварлалт өндөр байгаагийн нэг шалтгаан нь бухыг шинжилгээнд бүрэн хамруулах асуудал хүндрэлтэй байсаар ирсэнтэй холбоотой гэж үзэж байна. Иймд сумдын төр, захиргааны болон мэргэжлийн байгууллагууд хариуцлагатай байж сумын түвшинд бухыг шинжилгээнд хамруулах зохион байгуулалтын арга хэмжээг сайжруулж ажиллах нь чухал байна. • Архангай аймгийн хэмжээнд бруцеллёзын халдварлалтыг нарийвчлан тогтооход төсөл, хөтөлбөр болон төрийн бус байгууллага нь санхүү эдийн засаг, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилласан нь зохих үр дүнгээ өгсөн. • Зохион байгуулалтыг өндөр түвшинд авч хэрэгжүүлсэн нь төлөвлөгөөт ажлын чанарт эерэгээр нөлөөлсөн үзүүлэлтэй гарлаа.

12552836_201627533520596_5621867856784972749_n  1661237_201627473520602_1063095073650640351_n