“ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛЛӨӨ 2016.03.15

1913828_230058980677451_3860290679204580439_n 10368944_230058987344117_404588721463748522_o 12828461_230058990677450_1641577962507853228_o “Хөдөө аж ахуйн ажилтны” зөвлөгөөний үеэр “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 18 цагт “Спорт цогцолбор” сургуулийн биеийн тамирын зааланд зохион байгуулж явууллаа. Тэмцээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, 19 сумын Мал эмнэлэг үржлийн тасаг, хувийн мал эмнэлэг үржлийн нэгжийн эмч, мэргэжилтэн нар нийлж нийт 6 баг, “Малчдын холбоо” ТББайгууллагаас 1 баг, нийт 7 баг оролцож тэмцээн өрсөлдөөнтэй сайхан болж өндөрлөсөн. Тэмцээнд оролцсон нийт 7 багаас Л.Алимаа ахлагчтай “Ялалт” баг тэргүүн байр эзэлж шилжин явах “ЦОМ”, алтан медаль, мөнгөн шагналаар, Р.Сүрэнхорлоо ахлагчтай “Таван эрдэнэ” баг 2 дугаар байрт орж мөнгөн медаль, мөнгөн шагналаар, Г.Батбаатар ахлагчтай “Алтан бөмбөг” баг 3 дугаар байрт орж хүрэл медаль мөнгөн шагналаар тус шагнагдсан. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа ажлын болон спортын өндөр амжилт хүсэн ерөөе.