ХӨДӨӨ АЖ АХУЙН АЖИЛТНЫ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО 2016.03.15

10401621_230055614011121_3708350097618057856_n 12038897_230055560677793_4361004469362908126_o 12322894_230055610677788_5074457880277474678_o 12828932_230055644011118_7203516034048010606_o Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Хөдөө аж ахуйн ажилтны” зөвлөгөөнийг 2016 оны 03 дугаар сарын 10-11 өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнд 19 сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, мэргэжилтэн болон мал эмнэлгийн ажил үйлчилгээ явуулж байгаа хувийн Мал эмнэлэг үржлийн аж ахуйн нэгжийн эзэд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн дарга, мэргэжилтэн нар оролцлоо. 
Удирдамжийн дагуу 3 дугаар сарын 10-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2015 онд хийсэн ажлын тайланг дарга Ч.Баасанжав танилцуулж, мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, хүнсний чиглэлээр хийсэн ажлын товч танилцуулга болон цаашид хийх арга хэмжээний талаар холбогдох хэлтсийн дарга, эмч, мэргэжилтэн нар мэдээлэл хийсэн. Мөн “Малчдын холбоо” ТББайгууллага ирж мэдээлэл хийлээ. “Хөдөө аж ахуйн ажилтны” зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ ирж зөвлөлгөөнд ирсэн эмч, мэргэжилтэн нарт аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид хийх ажил, авах арга хэмжээний талаар товч мэдээлэл хийж холбогдох асуултанд хариулт өглөө. Энэ үеэр сумын Мал эмнэлэг үржлийн тасаг болон хувийн мал эмнэлэг үржлийн нэгжийн эмч, мэргэжилтэн нараас 3 хүнийг Засаг даргын аймгийн “Жуух” бичгээр шагнасныг аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ гардуулан өглөө. “Хөдөө аж ахуйн ажилтны” зөвлөгөөний үеэр 2015 онд хийсэн ажлаараа бусадгыы хошуучлан ажиллаж Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга байгуулсан гэрээг дүгнэхэд 90,2 оноотой буюу “А” үнэлгээтэй авсан Ц.Эрдэнэсүх даргатай Хайрхан сумын Мал эмнэлэг үржлийн тасаг, Ц.Батсайхан даргатай Өлзийт сумын “Мөнгөн босго” хоршоог “Өргөмжлөл” мөнгөн шагналаар мөн Хашаат сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн А.Таванжин нарыг “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.