ГАЛЗУУ ӨВЧНИЙ СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭ

12494707_241645749518774_8856314698160551219_n       12494778_241645722852110_2621825517892262733_n   Мал эмнэлгийн лаборатори нь 2016 оны 1-р улиралын байдлаар давхардсан тоогоор Чулуут, Хангай, Хашаат, Жаргалант, Ихтамир сумдын найман багт Үхэр- 9, Нохой- 1, хонь- 1, ямаа- 4 нийт 24 дээжинд галзуу өвчний үүсгэгч тодорхойлогдож, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаа. Шинжилгээний хариуг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторит хүргүүлэн оношийг баталгаажуулав. Сумдын Мал эмнэлгийн үржлийн тасгийн эмч мэргэжилтэн, МЭҮН-ийн малын эмч нар нь сонор сэрэмжтэй байж малчид, мал бүхий иргэдэд анхааруулан ажиллах нь зүйтэй байна. Ялангуяа өвчний халдвар тарааж буй өвчилсөн, зэрлэг амьтдыг цаг алдалгүй устгахад анхаарч өвчний голомт шинээр нэмэгдэх болон дамжин тархахаас сэргийлэх цогц арга хэмжээг сумдын төр захиргааны байгууллагаас зохион байгуулах нь чухал юм.