МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТИЙН ЯВЦЫН МЭДЭЭ

12938251_241635019519847_3713112309093714867_n                 Аймгийн хэмжээнд 2016 онд нийт 1905.8 мянган толгой эх мал төллөлхөөс 2016 оны 03-р сарын 30-ны байдлаар нийт төллөх эх малын 21 хувь буюу 400.9 мянган толгой эх мал төллөлж, 389.5 мянган толгой төлийг 97.1 хувьтай бойжуулж байна. Нийт төллөх эх малаас бог малын 24.2 хувь, бод малын 4.5 хувь нь төллөсөн байна. Аймгийн хэмжээнд оны эхний нийт малын 2.1 хувь буюу 95.5 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Дээрх мэдээнээс хархад цас ихээр орж зудын байдалтай өвөлжсөн Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан сумдын 68.6 мянган толгой мал зүй бусаар хорогдсон нь нийт хорогдсон малын 71.8 хувийг эзлэж байна.