Сургалт зохион байгууллаа

12973600_244731285876887_5609641672283886890_o12961374_244730979210251_3580552927851204683_o Хүнс, хөдөө ажахуйн яам, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төсөл, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Байцаа, сонгино, сармис тариалах, үрслэг бойжуулах, ургамал хамгааллын технологи” сэдэвт сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болон 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хурлын зааланд зохион байгууллаа. Сургалтанд Эрдэнэбулган, Булган, Цэнхэр сумдын хүнсний ногоо тариалагч болон хувиараа газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж нийт 35 иргэн хамрагдлаа. Сургалтыг ХХААЯамны мэргэжилтэн Оюунсувд, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор Алтантуяа, Дэжидмаа, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн мэргэжилтэн Нандинцэцэг болон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж сургалтанд хамрагдсан иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч гарын авлага болон “СЕРТИФИКАТ” олгож сургалтыг амжилттай зохион байгууллаа.