ХЭЭЛ ХАЯЛТЫН ШАЛТГААНЫГ ТОДОРХОЙЛОХ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЛААР

11167909_242435862773096_3937308699690970174_o 12670674_242435652773117_5717761371130654745_n 12801632_242435906106425_8830515300799929196_n 12898336_242435819439767_2782306531276360267_o Хангай сумын МЭҮТ-аас ирүүлсэн хээл хаялтын шалтгааныг тодруулах дуудлагыг 2016 оны 03-р сарын 24-нд хүлээн авсаны дагуу 2016 оны 03-р сарын 25-29-ныг хүртлэх хугацаанд Аймгийн мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Г.Мөнгөнхөлөг, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн малын их эмч А.Болорчулуун, жолооч С.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй газар дээр нь очиж ажиллав. Хангай сумын Гичгэнэ, Баянулаан багийн төвөөр орж багийн засаг дарга нартай нь уулзаж явж байгаа ажлын талаар танилцуулав. Хангай сумын Гичгэнэ багийн 1 хот айл, Баянулаан багийн 3 хот айлын малчидтай нь уулзаж бруцеллёз өвчний талаар холбогдох мэргэжил арга зүйн зөвөлгөөг өгч, асуумж судалгаа болон цусны дээж 39, зулбадас 2, эмгэгт материал 1-ыг заавар арга зүйн дагуу авч холбогдох шинжилгээг хийж байна. 2016 оны 01-р сарын 14-ны өдрийн ХХААГ-ын даргын албан тоотыг 19 сумын МЭҮТ-т хүргүүлсэн бөгөөд хээл хаялттай холбоотой албан ёсны дуудлагыг хүлээн авч явсаны дагуу ийлдэс судлалын аргаар бруцеллёз өвчний илрүүлэх шинжилгээг хийж урьдчилсан байдлаар гаргахад халдварлалт 64.1 хувьтай байна. Ийлдэс судлалын бусад, нян судлалын шинжилгээнд авсан 2 зулбадасанд заавар арга зүйн дагуу шинжилгээг хийж эхлээд байна.