Дугуйн зогсоол хийлээ 2016.04.18

“Гудамж” төслийн хүрээнд дугуйн замтай болсонтой холбогдуулан “Дугуй унаж буй иргдэд төр, хувийн хэвшил, үйлдвэр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлж байгууллагын гадна талын зогсоолд дугуй тавих зориулалтаар тохижуулах” тухай аймгийн ЗДТГарын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03/394 тоот албан бичгийн дагуу байгууллагын гадна талбайд дугуй тавих зосгоол хийлээ. Мөн байгууллагын гаднах 50 метр газарт цэвэрлэгээ хийсэн бөгөөд байгууллагын гадна өнгө үзэмжийг сайжруулах тал дээр анхаарч будаг, шохой хийх зэрэг ажлуудыг хийж байна. 13000240_251258011890881_4159418818272160327_n13040873_251258028557546_6432796546356802606_o13040945_251258025224213_4381253579661243947_o (1)13047700_251258131890869_386440482054698734_o