Байгууллагын архивт хадгалагдаж байгаа баримтын талаархи товч мэдээлэл 2016.04.22

2016 оны байдлаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын архивт байгууллагын удирдлагын болон дотоод албан хэрэг хөтлөлт, санхүү, лаборатори, цаг үеийн холбогдолтой тарилга, төсөл хөтөлбөрийн 1985-2014 он хүртэлх данс бүртгэлтэй хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Үүнд:
- 70 жил хадгалах баримт 22 ХН - Түр хадгалах баримт 261 ХН - Байнга хадгалах баримт 46 ХН байгаа бөгөөд нийт 329 хадгаламжийн нэгж байна. Байнга хадгалах баримтын бүрдлийн тухайд: Даргын тушаал, даргын зөвлөлийн болон хамт олны хурлын тэмдэглэл, байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, тайлан, Төсвийн ерөнхийлөн захирагчтай Ерөнхий менежерийн байгуулсан үр дүнгийн гэрээ, гэрээний биелэлт зэрэг баримт, Түр хадгалах баримтын бүрдлийн тухайд: Ирсэн бичиг, явуулсан бичиг, өргөдөл, статистик мэдээ, касс харилцахын баримт, эмийн тайлан, материалын тайлан, бэлэн мөнгө, аж ахуйн тайлан, тооллогын баримт, журнал, кассын дэлгэрэнгүй бүртгэл, тарилгын материал зэрэг баримт, 70 жил хадгалах баримтын бүрдэлд: 1985-2011 оны Цалингийн карт зэрэг баримтаас бүрдэж байна. Мөн цалингийн карт байхгүй тул ажилчдын гарын үсэг зурагдсан цалингийн тооцооны хүснэгтийг 70 жил хадгалахаар сонгон авсан болно. Устгах хэргийн актад: Хадгалах хугацаа дууссан, лавлагаа мэдээллийн ач холбогдолгүй болсон гэж үзсэн 15 төрлийн 132 баримт бүртгэж акт үйлдсэн. Хадгалах хугацааг тогтоохдоо Үндэсний архивын газрын даргын 2007 оны 160 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт”-ыг үндэслэл болгон актыг аймгийн Архивын дэргэдэх ББНШК-ын хурлаар батлуулан авч 2015 оны 3 дугаар улиралд зааврын дагуу устгасан. Мөн 1985-2014 оны байнга болон түр хадгалах баримтын данс бүртгэлийг зааврын дагуу хийж 2016 оны 1 дүгээр улиралд аймгийн архивын дэргэдэх ББНШК-ын хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. 2015 онд гарсан баримтыг байгууллагын холбогдох ажилтан, албан хаагч нараар архивын баримт болгон үдүүлж хүлээн авсан бөгөөд 2016 оны 2 дугаар улиралд багтаан баримтын акт үйлдэж аймгийн архивын дэргэдэх ББНШК-ын хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөн ажиллаж байна 13007354_253330155017000_4554443407714218668_n 13010650_253330121683670_307441231070137429_n 13012605_253330205016995_918290690721475661_n 13043567_253330108350338_6864219970350746235_n 13087802_253330265016989_2080652565310860620_n