Тариаланчдын улсын зөвлөгөөнд оролцоод ирлээ. 2016.04.22

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулсан “Тариаланчдын улсын зөвлөгөөн-2016” Дархан –Уул аймагт 2016 оны 04 дүгээр сарын 13, 14-ны өдрүүдэд болж зөвлөгөөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаагаар эхэлсэн байна. Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн тенхик, сэлбэг тоног төхөөрөмж, үр, бордоо ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 20 гаруй аж ахуйн нэгжүүд өөрсдийн худалдаалж буй техник бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцууллаа. Мөн үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож судалгаа шинжилгээний үр дүн, таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сорт, технологийг танилцуулж бордоо, ургамал хамгааллын бодисыг хэрхэн зохистой хэрэглэх талаар технологи арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Манай аймгаас “Тариаланчдын улсын зөвлөгөөн-2016”-д аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнс, газар тариалангийн хэлтсийн дарга Ө.Энхтуяа болон Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Хайрхан сумдын газар тариалан, төмс хүнсний ногоо эрхлэдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл болох 10 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцож бусад аймгийн газар тариалан эрхлэгч иргэдтэй харилцан туршлага солилцо в. 12970996_169065239119975813055370_1693683430896654_3465831619125231904_n