Хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл хийлээ 2016.04.25

Архангай аймгийн Мэргэжилийн хяналтын газраас 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Мал амьтаны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт хэхэлцүүлгийг аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлийн хэлтсийн холбогдох мэргэжилтэн, малын эмч, сумдын ЗДТГазрын Мал эмнэлэг үржлийн тасгийн мал эмнэлгийн улсын байцаагч нарын дунд явууллаа. Хэлэлцүүлгийн үеэр аймгийн мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Г.Мөнгөнхөлөг, мал эмнэлгийн хэлтсийн малын бүртгэл мэдээлэл хариуцсан их эмч Г.Батбаатар нар “Малын халдварт өвчний оношлогоо, шинжилгээ, судалгааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх”, “Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлт”, “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ” зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ. IMG_3004 IMG_3009 IMG_3015 IMG_3016 IMG_3029